
БҮХ НИЙТИЙН ХОГ ЦЭВЭРЛЭГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ
Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас “ ХАНДЛАГАА ӨӨРЧИЛЬЕ” багц аяны хүрээнд “ХОГГҮЙ ЦЭВЭРХЭН МОНГОЛ ” тосгоны бүх нийтээр хог цэвэрлэх өдөр 2019 оны 09 дүгээр сарын 27 – нд зохион байгуулж тосгоны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа албан байгууллага, аж ахуйн нэгж, худалдаа, үйлчилгээний газрууд, иргэд нийтийн эзэмшлийн зам талбай болон далан гуу жалга, эгийн голын хогийг цэвэрлэж, хог хаягдлыг ачиж тээвэрлэлээ.
“ХОГГҮЙ ЦЭВЭРХЭН МОНГОЛ” бүх нийтийн хог цэвэрлэгээнд оролцсон албан байгууллага, аж ахуйн нэгжүүд
1. Захирагчийн ажлын алба
2. Хатгал цахир ОНӨААТҮГ
3. Ерөнхий боловсролын сургууль
4. Уран дөш хүүхдийн цэцэрлэг
5. Эмнэлэг
6. ХУТХГ-ын хамгаалалтын захиргаа
7. Цаг уурын өртөө
8. Гал түймэр унтраах аврах 69- р анги
9. Газар хөдлөл бүртгэх станц
10. Шуудан холбоо
11. Нутгийн урчууд ТББ
12. Хаан банк
13. Төрийн банк
14. Нуурын зам хоршоо
15. Арвин жолоо хоршоо
16. Петровис ШТС
17. Шунхлай ШТС
18. Магнай трейд ШТС
19. Нэмэн ШТС
20. Сод монгол ШТС
21. Эрчим хүч
22. Хүй толгой мал эмнэлэг
23. Соёлын төв
24. Домогт далай ХХК
25. Улаанбулаг Морьт ХХК
26. Алтанмөрөн гол ХХК
27. Яргис- Хайрхан ХХК
28. Хүйн холбоо ойн нөхөрлөл
29. Балын гозгор ойн нөхөрлөл
30. Жанхай ойн нөхөрлөл
Өрхөт ойн нөхөрлөл зэрэг нийт 31 албан байгууллага, аж ахуй нэгж, 700 гаруй хүүхэд, том хүн их цэвэрлэгээнд оролцон нийт 41 тн хогийг цэвэрлэж хогийн цэгт буулгалаа.