Цас цэвэрлэгээ

Тосгоны хэмжээнд цас их орж төв замын хальтиргаа гулгаа их байгаатай холбогдон тосгоны Захирагчийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Төв замын цэвэрлэгээ арчилгааг зохион байгуулах тухай” А/103 тоот захирмж гарсан билээ. Захирамжийн дагуу хуваариласан талбайдаа тодорхой хэмжээнд цас цэвэрлэсэн ААНБ, төрийн албан хаагчддаа баярлалаа. Гэсэн хэдийч замын мөстэй хэсэг бүрэн арилаагүй байгаа тул захирамжийн биелэлтийг бүрэн хангаж ажиллах ажлын хүрээнд 2018 оны 11-р сарын 29-ны 11:00 цагт нэгдсэн журмаар хуваарийн дагуу төв замын мөстэй талбайг төсөвт байгууллага, ААНБ-аас гадна ард иргэд өөрсдийн санал санаачлагаар оролцож  цэвэрлэлээ.

Зам сайхан болж байна  хамтарч ажилласан иргэд, албан байгууллагууддаа баярлалаа