Байгаль нуур-Хөвсгөл нуурын "Хил дамнасан зайд аялал жуулчлалыг хөгжүүлэх нь" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо.

Уг хурлаар дараах асуудлуудыг шийдвэрлэхээр тохиролцов. 

  • Бүгд Найрамдах Буриад Улсын Аялал жуулчлалын дэд сайд Денис. С.Ивлев, Тункинск аймгийн засаг дарга Иван Александрович Алеевыч, Эрхүү мужын Слюдянк аймгийн засаг дарга Алексей Герчич Шульц, Окинский аймгийн засаг даргын орлогч Анатолий Ильич Ринчинин нар болон бусад албаны болон хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцсон.
  • Хуралд оролцогчдын тайлан, илтгэлийг сонссоны дараа Азийн хоёр цэнгэг нууруудын хоорондох Ханх-Мондын хилийн боомтоор аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжуудын талаар ярилцсан бөгөөд хэлэлцүүлгийн төгсгөлд Байгаль нуурын хил дамнасан хилийн зурвас дахь аялал жуулчлалын хөгжлийн хамтарсан ажлын төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг байгуулах шийдвэрийг гаргасан.
  • Хурлын төгсгөлд "Орон нутгийн болон дотогшоо чиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх нөхцлийг бүрдүүлэхэд олон улсын хамтын ажиллагааг бий болгох" дөрвөн талт хэлэлцээрт гарын үсэг зурав.