НӨХӨРЛӨЛ ХӨГЖИЛ НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Аймгийн засаг даргын 2019 оны А/47 дугаар захирамжийн дагуу Хатгал тосгонд нөхөрлөл хөгжил наадам зохион байгууллаа. Хатгал тосгоны ойн санг гэрээгээр эзэмшдэг нийт 9 нөхөрлөлийн дотоод зохион байгуулалт, эв нэгдлийг сайжруулан, туслах аж ахуйг эрхэлж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлүүлж худалдан борлуулж дундын санг нэмэгдүүлэн, ойн менежментийн төлөвлөгөөг бие даан хэрэгжүүлдэг ойн нөхөрлөлийг бий болгоход гол зорилго оршино.

Нөхөрлөл хөгжил наадамд БОТХБТасагийн дарга Д. Баярдалай мэдээлэл хийж Хатгал сум дундын эмнэлэгийн ерөнхий их эмч П. Цэрэндолгор “Эмнэлэгийн анхан шатны тусламж”, Ундны усны эрүүл ахуй сэдвээр сургалт орж мэдээлэл хийлээ. Мөн   Дэлгэрмөрөн сум дундын ойн ангийн инженер Ч. Эрдэнчимэг Хөдөлмөрийн аюулгүй байдал чиглэлээр сургалт, Хөвсгөл аймгийн нөхөрлөлүүдийн нэгдсэн холбооны тэргүүн Баттуяа Хатгал тосгоны ойн нөхөрлөлүүдийн холбоо байгуулж Хөвсгөл аймгийн ойн нөхөрлөлүүдтийн нэгдсэн холбоонд гишүүнээр элсүүлж батламж гардуулан өгч  оролцлоо. 

Нөхөрлөл хөгжил наадмын гол зорилго хаягдал модоор нэмүү өртөг шинэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд борлуулан дундын санг нэмэгдүүлэх зорилгоор үзэсгэлэн худалдаа зохион байгуулж шалгарсан брэнд бүтээгдэхүүнийг эхний 3 байр эзлүүллээ. 1 - р байранд Жанчивтолгой ойн нөхөрлөл, 2-р байранд Жанхай ойн нөхөрлөл 3- р байранд Хүйн холбоо ойн нөхөрлөл байр эзэлж Аймгийн нэгдсэн нөхөрлөл хөгжил наадамд оролцох эрхийг Жанчивтолгой ойн нөхөрлөл, Жанхай ойн нөхөрлөлиийн бүтээлүүд оролцох эрх авлаа.

 

9 нөхөрлөлийн дунд гар бөмбөгийн тэмцээн явуулж 1-р байранд Их уул Эвт-Оргил Жанчивтолгой нөхөрлөлийн хамтарсан баг тэргүүлж 2- р байранд Хүйн холбоо нөхөрлөл, 3- р байранд Өрхөт Улаанбулаг нөхөрлөлийн хамтарсан баг байр эзлэлээ. 

Хамтран зохион байгуулагч Дэлгэрмөрөн сум дундын ойн анги хамгийн идэвхи санаачлагатай оролцсон 1 нөхөрлөл шалгаруулж өргөмжлөл 100,000 төгрөг гардууллаа. Шалгарсан ойн нөхөрлөл Хүйн холбоо ойн нөхөрлөл 

Нөхөрлөл хөгжил наадмын уралдаан тэмцээнд амжилттай оролцсон ойн нөхөрлөлүүдэд шагнал гардуулж 2019 оны нөхөрлөл хөгжил наадам амжиллтай болж өндөрлөлөө. Нөхөрлөл хөгжил наадмын үр дүнд ойн нөхөрлөлийн холбоо, сум дундын ойн анги, БОХУБайцаагч, байгаль хамгаалагч, ойн нөхөрлөлүүдийн хамтын ажиллагаа сайжирч, нөхөрлөлийн гишүүдийн оролцоо идэвхжсэнээр ойн менежментийн төлөвлөгөөний дагуу ойн аж ахуйн арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэхэд томоохон түлхэц болох юм.