БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ӨДӨР

Ерөнхийлөгчийн 2014 оны "Мод тарих үндэсний өдөр зарлах тухай" 63 дүгээр зарлигийн дагуу тосгонд “Бүх нийтээр мод тарих өдөр” – ийг зохион байгуулах төлөвлөгөө гарган төлөвлөгөөний дагуу Захирагчийн ажлын алба, БОТХБТ, Ерөнхий боловсролын сургууль, Сум дундын эмнэлэг, Гал унтраах аврах 69-р анги, Хүүхдийн цэцэрлэг, ХУТХГ-ын хамгаалалтын захиргаа, Цаг уурын өртөө, Газар хөдлөл бүртгах станц, Соёлын төв, Домогт далай ойн мэргэжлийн байгууллага, Улаанбулаг морьт ойн мэргэжлийн байгууллага, Яргис хайрхан ойн мэргэжлийн байгууллага, Хишигдэмбэрэл ойн мэргэжлийн байгууллага, Алтанмөрөн гол ойн мэргэжлийн байгууллага зэрэг нийт 14 байгууллага оролцон Хавар нийт180 ширхэг мод тарьснаас 130 ширхэг шинэс модыг уулнаас шилжүүлэн суулгаж 50 ширхэг шар хуас хүүхдийн цэцэрлэг, цаг уурын өртөөний хашаанд таригдсан байна.

Танайд мод таръя аянд нийт 3 айл хамруулж нийт 13 ширхэг шинэс модыг уулнаас шилжүүлэн суулгасан. Б. Наранчулуун 8 ширхэг, Н. Үүрийн баяр 3 ширхэг, Мөнхбат 2 ширхэг, мод тус тус тарьсан.