Хөвсгөл аймгийн Хатгал сум
Харилцах хүснэгт
Хөвсгөл аймгийн Хатгал тосгон Захирагчийн ажлын алба
НэрАлбан тушаалГар утас Ажлын утас
Бат-Очирын  ГанбаатарТосгоны Захирагч98380366
Жамсрангийн Даваадамдин Тосгоны Захирагчийн орлогч98000857
Пүрэвийн Мягмарсүрэн Захирагчийн ажлын албаны дарга 98090089


Гарчиг   
И-мэйл   
Зурвас   
   
“Хаягдсан” Хатгал тосгоныхон УИХ-д хандлаа
Нийтэлсэн: 4 жил өмнө

2012 оны 10 сарын 26
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны сонгогчид орон нутгийн сонгуульд оролцох боломжгүй болжээ. Учир нь Аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулиар ИТХ-ын мандатын тоог баг бүрт ногдохоор тооцож тогтоожээ. Мөн уг хуулиар сонгогчдын нэрсийн жагсаалтыг иргэний бүртгэл, мэдээллийн улсын сан дахь сонгогчийн бүртгэлд үндэслэн үйлдэхээр заасан. Гэтэл Хатгал тосгон нь баг биш, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар бие даасан тосгоны статустай. Тиймээс цахим үнэмлэхний хаягаар сонгуульд оролцох асуудал эрх зүйн зөрчилд орж, тус тосгоныхон нийтээрээ аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн гадна хаягджээ.

Ингэснээр сумын ИТХ бүрэлдэх боломжгүй, тосгоныхон ч төлөөлөлгүй болох нь байна. Нэгэнт эрх зүйн зөрчилд орсон тул Хатгалын улстөрийн намуудын хувьд нэр дэвшүүлэх ойлголт ч байгаагүй аж. Байдал иймд хүрсэн тул Хатгалын иргэд тосгоноо сумын статустай болгох хөдөлгөөнд нэгдэж эхэлжээ. Сумын ИТХ-д төлөөлөлгүй байна гэдэг тосгоны аж амьдрал бодлогын гадна үлдэнэ гэсэн үг. Тиймээс тосгоны иргэдийг орон нутгийн сонгуульд хамруулахын төлөө удирдлага нь чадлаараа л хичээсэн аж.

Гэтэл үүнийх нь төлөө сумын ИТХ-ын дарга Ц.Пүрэвдалай, ИТХын тэргүүлэгч Б.Ганбаатар, Я.Чулуунбаатар, сумын сонгуулийн салбар хорооны гишүүн Б.Баттөмөр, МАН-ын хорооны дарга Б.Ганбаатар, МҮАН-ын дарга Б.Бадраа, АНын дарга Б.Батбилгүүн нарыг аймгийнх нь сонгуулийн хорооноос буруутгаж, хуулийн байгууллагад шалгуулах хүсэлтээ гаргасан гэнэ. Энэ тухай өчигдөр Хатгал тосгоны Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийн дарга А.Амар түвшин, Тосгоны захирагч Б.Батбилгүүн, МАН-ын хорооны дарга Б.Ганбаатар, иргэдээ төлөөлөн ирсэн Ш.Дүүжий нар мэдэгдлээ. Тосгоны иргэд Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, асуудлаа шийдвэрлүүлж, орон нутгаа хөгжүүлэх боломжгүйд хүрсэн уг асуудлыг УИХ анхааралдаа авч, шийдвэрлэж өгөхийг хүсэв.

Ц.ЦЭНЭ