Хөвсгөл аймгийн Хатгал сум
Харилцах хүснэгт
Хөвсгөл аймгийн Хатгал тосгон Захирагчийн ажлын алба
НэрАлбан тушаалГар утас Ажлын утас
Бат-Очирын  ГанбаатарТосгоны Захирагч98380366
Жамсрангийн Даваадамдин Тосгоны Захирагчийн орлогч98000857
Пүрэвийн Мягмарсүрэн Захирагчийн ажлын албаны дарга 98090089


Гарчиг   
И-мэйл   
Зурвас   
   
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Хөвсгөл аймгийн ХАА-н мэргэжилтнүүдийн зөвөлгөөнд оролцлоо
Нийтэлсэн: 4 жил өмнө

Хөвсгөл аймгийн ХАА-н мэргэжилтнүүдийн зөвөлгөөн 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр тус аймгийн Мөрөн хотноо зохион байгуулагдлаа. Уг зөвлөгөөнд сум бүрийн ХАА-н мэргэжилтэн, Эрдэмтэн судлаачид оролцож сүүлийн жилүүдэд Хөдөө аж ахуйн салбарт чиглэгдэж буй Төрийн бодлогын хэмжээний арга хэмжээний биелэлт, цаашид тус салбарт тулгамдсан асуудлыг хөндөж хэлэлцэв. Зөвөлгөөнд илтгэл тавьсан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан УИХ-ын хаврын чуулганаар “Жижиг дунд үйлдвэрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай”, “Нэмүү өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг өргөн барьсан бөгөөд тус хууль батлагдсанаар мал аж ахуйн салбарт үйлдвэрлэл эрхлэгчдэд ямар давуу тал бий болох, малчдыг үйлдвэрлэгч мөн гэдгийг баталгаажуулах чухал ач холбогдолтойг тайлбарлалаа. Мөн УИХ-ын гишүүний аймгийнхаа 6 бүсэд олгосон тус бүр нь 100.0 сая төгрөгийн хадлангийн иж бүрдлийг тухай сумдын толгой хоршоонд олгох,  Ойрын 2 жилийн хугацаанд хөдөөгийн 88 багийг үүрэн холбоогоор хангах, “Цахим-Хөвсгөл” хөтөлбөрийг эрчимжүүлж, малчдын эрүүл мэнд, алслагдсан малчин өрхийн хүүхдүүдэд цахим боловсрол олгох, төрийн үйлчилгээг шуурхай болгох, Сум бүрт малын шилмэл сүргийн суурьтай болох асуудлуудыг онцгойлон анхаарч ажиллаж буйгаа тэмдэглэн хэллээ. УИХ-ын хаврын Чуулганаар “Газрын тухай” хууль хэлэлцэгдэж байгаатай холбогдуулан өвөлжөө, хаваржааны газрыг эзэмшүүлэх талаар малчдынхаа саналыг авах нь чухал байгааг онцлов.