ЗАХИРАГЧИЙН МЭНДЧИЛГЭЭ
Монгол орныхоо хоймор нутаг, Швейцарь болсон Хөвсгөл нуурын эрэг дээр орших Хатгалын уугуул болон суугуул иргэд, манай цахим хуудсаар зочилж байгаа та бүхэндээ эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэхийн ялдамд Хатгалчуудынхаа өмнөөс та бүхний мэндийг айлтгаж, өлзий дэмбэрэл дүүрэн байхын ерөөлийг өргөн дэвшүүлж мэндчилье.
Дэлхийн мэдээлэл технологийн дэвшлийн эрин зуунд бид хөл нийлэн алхаж, орон зай, цаг хугацаанаас үл хамааран орон нутгийн бүтээн байгуулалт, хөгжил, дэвшил, төрийн ажлын мэдээ мэдээллийг хүргэх болж байгаадаа баяртай байна.
Та бүхний оюун ухаан цэцэн мэргэн, ажил үйл нь өөдрөг байг.
ХАТГАЛ ТОСГОНЫ ЗАХИРАГЧ Б.ГАНБААТАР