ОРОН НУТАГ СУДЛАХ МУЗЕЙ БОЛОН УРАН ЗУРГИЙН ГАЛЕРЕЙН НЭЭЛТ БОЛЛОО

2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Хатгал тосгоны орон нутаг судлах музей болон уран  зургийн галерейн нээлт боллоо. Нээлтэнд Аймгийн ЗДТГ-ын НБХ-ын соёл урлаг, спортын асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Нарангэрэл, БСУГ-ын Дизайн технологийн мэргэжилтэн Бямбацогт, Байгаль орчин аялал жуулчлалын газрын аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн Б.Амартүвшин, Хатгал тосгоны Захирагчийн орлогч Б. Баярдалай нар болон бусад албаны хүмүүс оролцлоо. Энэ удаагийн үзэсгэлэнд Хөсгөл аймгийн Зураач урчуудын холбооны 10 гаруй зураачид, ЕБС-ийн зураг зүйн багш нар нийт 15 зураачийн 60 гаруй бүтээл үзэсгэлэнд оролцсон.

Хатгал Соёлын төв, Аймгийн БСУГ болон Хөвсгөл аймгийн зураач урчуудын холбоотой хамтран "Хөвсгөлийн цуурай-2019" уран зургийн үзэсгэлэн болон музейн үзмэрийн дэглэлтийг шинэчлэн найруулж  Хөвсгөл далайг зорин ирж буй гадаад дотоодын аялагчдад Хатгал тосгоны уран зургийн галерейг сонирхож таалагдсан зургаа худалдан авах, гар урчуудын хийсэн бэлэг дурсгалын зүйлс авах, Орон нутаг судлах музей үзэх, Хөвсгөл аймгийн хамгийн анхны 2 давхар байшингаар аялаж мэлмийгээ нээх бүрэн боломж бүрдэж байна. 

Орон нутаг судлах музей болон уран  зургийн галерейн үзмэр болон уран зургаас...