
"УРАНДӨШ" ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ НАР ТУРШЛАГА СУДЛАХ АЯЛАЛД ОРОЛЦЛОО
"ӨНӨ ИТГЭЛТ" ТББ-ын ээлжит үйл ажиллагааны хүрээнд Хөвсгөл аймгийн харъяат сэтгүүлч,хүмүүнлэгийн үйлстэн Самбуугийн Нямсүрэнтэй хамтран ажиллах хөтөлбөр төлөвлөж Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны хүүхдийн цэцэрлэгийн багш нарыг ӨМӨЗО-ны Зүүн Үзэмчин хошууны СӨБ-ын байгууллагуудтай туршлага солилцон хамтран ажиллах санамж бичигт тосгоны "Уран дөш" хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Ц.Гиваажид гарын үсэг зурж туршлага судлах үйл ажиллагаанд хамтран ажиллалаа. Тус үйл ажиллагааны хүрээнд багшлахуйн чадамжыг сайжруулах,арга зүйн технолгийн шинэчлэлийн ололт амжилтыг өөрийн мэдлэг мэргэжилдээ тусган ажиллахаар ӨМӨЗО-ны Зүүн үзэмчин хошууны “Монгол” цэцэрлэгт туршлага судлах аялалд 2019 оны 05 дугаар сарын 12-21-ний өдрүүдэд тосгоны хүүхдийн цэцэрлэгийн 6 багш оролцоод ирлээ.