
Хөвсгөл аймаг Хатгал тосгон
Хатгал тосгон 91144 га эдэлбэр газартай, баруун талаараа Алаг-эрдэнэ, зүүн талаараа Чандмань-өндөр, хойд талаараа Ринчинлхүмбэ сумтай хиллэдэг, 877 өрх, 3000 хүн амтай, 27646 толгой малтай, 666 хүүхэдтэй, 77 ажиллагсадтай 12 жилийн 150 хүүхдийн дотуур байртай, бүсийн ахлах сургууль, 25 ажиллагсадтай, 15 ортой сум дундын эмнэлэгтэй, 150 хүүхэдтэй, 23 ажиллагсадтай 4 бүлэгтэй хүүхдийн цэцэрлэг, Соёлын төв, Газар хөдлөлтийг бүртгэх станц, Цаг уур, нуур судлалын өртөө, Хөвсгөл улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Цагдаагийн тасаг, Захирагчийн ажлын алба 10 төсөвт байгууллага үйл ажиллагаа эрхэлдэг.
Мөн Усан замын газар, Хатгал нисэх буудал, мал эмнэлэг, шуудан, холбооны салбар, Мобиком, Жи-мобайлын салбарууд, ХААН, Хадгаламж банкны тооцооны төв, Нуурын зам хоршоо, төр, төсөв, ХХК зэрэг үйл ажиллагаа явуулж буй 27 байгууллага, аж ахуйн нэгжид 271 хүн ажилладаг мөн малчдын 3, гар урчуудын 8 бүлэг, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх иргэдийн нөхөрлөл 9, ШТС 4, байнгын ажиллагаатай дэлгүүр 23, зоогийн газар 3, цайны газар 4, кафе 2, талхны цех 3, сүү цагаан идээ боловсруулах цех 1, загас боловсруулах цех 3, гурилан бүтээгдэхүүн хийх цех 1, автомашин болон дугуй засварын газар 5, үсчин, гоо сайхны газар 1, нуур орчимд 34 жуулчны бааз, 38 гэр буудал, улирлын чанартай ажилладаг дэлгүүр 10, хог дахин ангилах, баглах 1 цэг үйл ажиллагаа явуулдаг ба гадаадын 10000 орчим жуулчид, дотоодын 40000 гаруй аялагчид зорчдог.
Эдийн засаг нь мал аж ахуй, аялал жуулчлал, жижиг худалдаа үйлчилгээний орлогоос бүрддэг.
Халх, дархад, буриад, урианхай, хотгойд, сартуул, цаатан зэрэг олон ястан оршин суудаг ба зонхилох нь халх ястан.
Нисэх онгоц буух бүрэн тоноглогдсон Хатгал нисэх буудалтай.
Хатгал тосгон нь газар зүйн хувьд Монгол орны хойд Хангай, Хөвсгөлийн уулсын бүсэд буюу Хөвсгөл нуурын усны хагалбараар баруун, зүүн 2 хэсэгт хуваагддаг.
Хөвсгөл нуур орчныхоо газар нутгийн уур амьсгалыг зөөлрүүлэх нөлөө үзүүлдэг.Өвөл нь төдий л хүйтэнгүй, зун нь сэрүүн, нуур ба эрэг орчмын дулааны зөрөө их биш нуурын эргээр өвөлдөө дунджаар 24 хэм хүрч хүйтэрдэг бол зун нь сэрүүвтэр 15 хэм хүрч дулаардаг.
Мөнх цэвдэг ул хөрстэй.
Хөвсгөл нуурын орчимд 17 баг, 44 омог, 132 төрөл, 251 зүйлийн жигүүртэнтэй.Нуурын усанд 9 зүйл загастай.
Аргаль, халиу буга, хүдэр зэрэг ховордсон амьтадтай.Мөн гахай, бор гөрөөс, буга согоо зэрэг агнуурын амьтад нутагшдаг.
1100 орчим шавьжтай, 69 овог, 26 төрөлд хамаарах 750 зүйлийн ургамал ургадаг.
120 гаруй нэрийн эм болон хүнс, техникийн ургамалтай.Алтан тэрэлж, их саадган цэцэг, дөрвөлсөн бөлбөө, гурвалсан шүрэн үндэс зэрэг ховор ургамалтай.
Газрын хэвлийн баялгаас бал чулуу, фосфорит, зэс, шохой, барилгын тоосгоны шаврын нөөцтэй.
ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА
ХАРИЛЦАХ УТАС 98090089
ЦАХИМ ХАЯГ : hatgal_320@yahoo.com