Хатгал тосгоны танилцуулга
2024-01-15 10:05:31,   1405

Хатгал тосгоны нутаг нь 1600оны дунд үе хүртэл баруун Монголын хаант улсын бүрэлдэхүүн нутаг байсаар ирсэн юм.

Энэ нутагт баруун монголын цэрэг зэвсгийн төмөр хайлуулдаг газар байсан тухай Оросын түүх сурвалжид тэмдэглэсэн байдаг.

Хатгал орчим нь зэвсэг бэлтгэх цэргийн хүрээ буудалладаг газар байжээ. 1696 онд Халх Монгол манжийн дарлалд орсноос хойш Оросын хилийн дагуу Харуулын алба байгуулагдахад одоогийн Хатгал орчимд Хатгал харуулыг байгуулжээ. Ингээд Хатгал сумын суурин газар болох эхлэл тавигдаж эхэлжээ. Улмаар Манж, Хятад, Монгол ноёд Хатгал орчмын газар нутгийн тансаг сайхан байгалийг хараад биширч, энэ нутгийг амарч зугаацахад аятай тохитой газар юм гэж үзэж ойр хавьд нь айл мал байлгахгүй байхыг шаардаж байжээ. 1727 оноос Хатгал суурин газрын шинжийг олж байгуулагджээ. 1910 он гэхэд Оростой хийх худалдааны зам дайран өнгөрдөг бяцхан тосгон болсон байв. 1914 онд Оросын хилийн хот Мондоос Улиастай хүртэл телеграфын шугам татагдсан нь Хатгалыг дайран өнгөрч байсан бөгөөд 1921 оны байдлаар 150 Орос иргэн амьдардаг Монголын хойд зүгийн Улиастай хотын дараа орох томоохон суурин газрын нэг болж байжээ. 1921 онд Оросын цагаан цэрэг Хатгалыг эзлэн авахад Д.Сүхбаатар “бид умард зүгийн гол стратегийн
чухал газраа дайсанд алдлаа гэж онцгойлон төлөвлөгөө зохиож Чойбалсан тэргүүтэй цэрэг хөдөлгөн чөлөөлж байсан” Монгол орны чухал
газрын нэг юм. 1921 онд Хатгал нь бүс нутгийнхаа засаг захиргааны төв нь болов. 1931 онд Хөвсгөл аймаг байгуулагдахдаа аймгийн анхны төв
болж байсан. 1933 онд аймгийн төвийг Мөрөн рүү шилжүүлсэн. 1990 оны байдлаар 7000 орчим оршин суугчтай хот байсан. Одоо 2023 оны 9 сарын
байдлаар 3685 хүн амтай. 10 төрийн байгууллагатай 220 гаруй төрийн албан хаагчид ажилладаг. Хатгал тосгонд хүнсний 47 дэлгүүр, зоогийн газар 23,
хоршоо 6, ойн мэрэгжлийн байгууллага 5, шатхуун түгээх станц 6, газын клонк 1 тус тус үйл ажиллагаа явуулж байна. Аялал жуулчлалын чиглэлээр
үйлчилгээ үзүүлдэг 126 гэр буудал, 88 жуулчны бааз үйл ажиллагаа явуулдаг. Усан мандал ашиглагч 80 гаруй завь, Сүхбаатар онгоц 1, 56 морин хөтөч,
нуурын баруун, зүүн, тосгоны эдэлбэр газар гэсэн 3 хэсэгт гадаад, дотоодын аялагч амрагчдад үйлчилгээ үзүүлдэг. Нуурын эргэн тойронд явган аялал,
мотоциклын аялал, уулын аялал, авто машины аялал, дугуйн аялал зэрэг аялалууд хөгжиж байна. 

2024-01-15 10:05:31