Монгол судлаач, Багш, Боловсролын тэргүүний ажилтан, хэл шижлэлийн ухааны магистр, тэргүүлэх зэрэгтэй О. Оюунтунгалаг захиралтай Хатгал Ерөнхий боловсролын сургууль
2024-10-14 09:35:07,   188

Товч танилцуулга:

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургууль нь 1923 онд байгуулагдсан Монгол улсын анхны 13 сургуулийн нэг, Хөвсгөл аймгийн ууган сургууль билээ. 101 жилийн түүхэнд 66,460 гаруй суралцагчдыг төгсгөж эх орныхоо ирээдүй болсон боловсон хүчин тасралтгүй бэлтгэжээ. 2024-2025 оны хичээлийн жилд 860 гаруй суралцагч, 99 багш, ажилтантайгаар сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.

Онцлох амжилт:

1. Сургуулийн 101 дэх жилийн түүх, шинэ зууны эхлэл 2023-2024 оны хичээлийн жилд Хатгал ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтнуудын чадвар, чадамжид тулгуурлан, 45 төрлийн дугуйлан, секцийг хичээллүүлж, өвлийн спортын гүйлтийн тэшүүр, шорттрейк, сагс, волейбол, хөл бөмбөг, хөнгөн атлетик, ширээний теннис, бөхийн жудо, чөлөөт, бусад төрлүүд, уран зураг, монгол уран бичлэг, урлагийн төрлүүдээр сурагчдыг хөгжүүлэх их суурь тавигдаж, сурагчдын хөгжилд бодит ахиц өөрчлөлт гарч буй амжилтыг онцолж байна.

2. Мөн Хөвсгөл аймгийн аварга шалгаруулах Тэшүүрийн тэмцээнд багийн дүнгээр дэд байр, Сагсан бөмбөгийн U-10-11 насны ангилалд хүрэл зэрэг медаль хүртэж, багийн спортын төрлүүдээр хурдацтай ахицтай, амжилт үзүүлж байна.

3. Боловсролын сургалтын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээнд 2023 онд V түвшинд, хангалтгүй үнэлэгдэж байсан бол "УДИРДЛАГЫН ХАРИУЦЛАГАТАЙ - ЗӨВ ОНОВЧТОЙ БОДЛОГО, МЕНЕЖМЕНТИЙН ҮР ДҮНД 2024 ОНД III ТҮВШИНД ҮНЭЛЭГДЭЖ "ХУРДТАЙ АХИЖ БУЙ СУРГУУЛЬ"-ийн эгнээнд багтсан амжилт үзүүллээ.

 Бичсэн:  Бичиг хэргийн ажилтан Б. Бямбажав

Сургалтын менежер Ц. Ганцэцэг, Утас: 93045608

2024-10-14 09:35:07