Хатгал тосгоны билэгдэл "Логоны тайлбар"
2024-01-15 00:00:00,   438

 

Хатгал тосгоны билэгдэл:

 

 Дэлхийн бөмбөрцөг дээр Хөвсгөл далайн газрын зургийг цэнгэг усанд үсэрч буй загас хэлбэрээр дүрсэлсэн нь, Дэлхийд хамгийн цэнгэг уст нуурын суурин гэж илэрхийлж байна.

 

Нуурын дүрсний нүд хэсэгт байрлах эвийн 2 загас нь олон газар нутгаас ирж уугуул оршин суугчид үүссэн ба олон улсын жуулчид цугларсан эе эв найрамдлын билэгдсэн нутгийг илтгэж байна.

 

Цахлай шувуу загас дүрслэлүүд нь байгаль орчин ан амьтад элбэг дэлбэгийг билэгдэнэ.

 

Хатгал гэсэн үгний "Т" үсгийг усан онгоцны зангуу хэлбэрээр бичсэн нь Манай улсын хамгийн том усан боомт Хатгалд байна гэдгийг билэгдсэн байна.

 

Билэгдлийн орой хэсэгт 4өнгийн дугуй дүрсийг давхцуулан байрлуулсан нь олон ястан амьдран суудаг ерөөлтэй болохыг билэгдэжээ.

2024-01-15 00:00:00