ХАТГАЛ ТОСГОНЫ ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ЭРХЭМ ЗОРИЛГО
2024-01-09 14:47:15,   369

                   

                          АЛСЫН ХАРАА  

Тосгоны Засаг даргын Тамгын газар нь мэдлэг, чадварт суурилсан мэргэшсэн захиргааны байгууллага болж, иргэддээ шударга, шуурхай, ил тод, нээлттэй үйлчилж, тосгоноо хот болгон хөгжүүлэхэд чиглэгдэнэ. 

                        ЭРХЭМ ЗОРИЛГО   

Захирагчийн ажилийн албаны эрхэм зорилго нь “Үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн зөв бодлого, зөв үйлдэл, зөв манлайлалыг түүчээлэгч” төрийн байгууллага болно.

 

                       Байгууллагын үнэт зүйл

  •   Чадварлага, Мэргэшсэн
  •   Ажилч, Хичээнгүй
  •   Найрсага, ёс зүйтэй
  •   Ардчилал, тэгш эрхтэй
  •   Арвич, хямгач 

Бид төрийн үйлчилгээг эрхэмлэн ажиллахдаа хүндэтгэл, хариуцлага, ёс зүй, хамтын зүтгэл гэсэн үнэт зүйлсийг мөрдөнө.

 

Сумын Засаг даргын Тамгын газар нь  хууль тогтоомжоор олгогдсон үндсэн чиг үүрэг, түүнд нийцүүлэн тодорхойлсон “ЭРХЭМ ЗОРИЛГОО” хэрэгжүүлэхэд чиглэгдсэн стратегийн зорилтоо дараах байдлаар томьёолж байна.

          Стратегийн зорилт 1.   

Орон нутгийн захиргааны байгууллагын бодлого, шийдвэр, удирдлага, зохион байгуулалтаар хангаж, үйл ажиллагааны ил тод байдал, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх замаар иргэн бүрт хүрсэн шуурхай үйлчилгээг бий болгох

          Стратегийн зорилт 2.   

Хүний хөгжлийг дэмжсэн улс орон нутгийн бодлого зорилтыг хэрэгжүүлж, төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх замаар хүний хөгжлийг бүх талаар дэмжих

          Стратегийн зорилт 3.   

Сумын хөгжлийн хэтийн бодлогыг оновчтой төлөвлөн хэрэгжүүлж, эдийн засаг, дэд бүтцийн зохистой харьцааг бий болгох замаар орон нутгийн хөгжлийг хангах

          Стратегийн зорилт 4.   

Байгаль экологийн тэнцвэрт байдлыг ханган хөдөө аж ахуй, аялал жуулчлалыг эрчимжүүлэн хөгжүүлэх замаар иргэдийн амьдрах эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх

                    

    

 

 

2024-01-09 14:47:15