ХАТГАЛ ТОСГОНЫ СОЁЛЫН ТӨВ ТАНИЛЦУУЛГА
2025-01-20 09:51:28,   7

ХАТГАЛ ТОСГОНЫ СОЁЛЫН ТӨВИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

1933 онд Ноос угаах үйлдвэрийн дэргэд   “УЛААН БУЛАНГ” байгуулж, тухайн үеийн үзэл суртлыг иргэдэд ухуулан таниулах зорилгоор дуу бүжиг заах, сүүдэр ший тоглож үзүүлэх зэрэг соёл олон талт хүмүүжлийн ажлыг зохион байгуулснаар өдгөө Хатгалын соёлын байгууллага үүсэж хөгжсөн. 1982 онд одоогийн соёлын төвийн барилга нь кино театрын зориулалттай ашиглалтанд орсноор Клуб” хэмээн нэрлэж эрхлэгч, кино механикч, үйлчлэгч гэсэн 3 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж ирсэн түүхтэй. 1995 оноос “Соёлын төв” нэртэйгээр соёл олон нийтийн ажлыг зохион байгуулж ирсэн. Соёлын төв нь төрөөс баримталж буй соёлын бодлого, Засгийн газрын болон аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт соёлын талаар тусгагдсан зорилтуудыг ханган биелүүлэх, хөдөөгийн хүн амын соёлын түвшинг дээшлүүлэх, тэдний хүсэл сонирхол, эрэлт хэрэгцээнд тулгуурласан соёлын олон талт ажлуудыг зохион байгуулж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, байгууллагын материаллаг орчныг сайжруулах, соёлын ажилтан, ардын авъяастны идэвхи санаачлагыг өрнүүлэх,  хувь хүний хөгжилд дэмжлэг үзүүлэхэд чиглэн үйл ажиллагаа явуулж байна.

    ЭРХЭМ ЗОРИЛГО: Хүн төрөлхтний биет болон биет бус өв, соёл урлагийг эрхэмлэн дээдлэж, түүний үнэт зүйлээс суралцах, өвлөн уламжлах, бүтээн туурвих, хадгалан хамгаалж, сэргээн засварлах, хувь хүний хөгжилд дэмжлэг үзүүлэхэд оршино.

 

    АЛСЫН ХАРАА: Монгол улсын төрөөс баримтлах соёлын бодлогоор үндсэн чиглэлээ тодорхойлж, сум, орон нутаг, бүс, аймаг, улсын хэмжээнд чанартай уран бүтээлийг туурвиж, иргэдэд зориулалтын тохилог орчинд хүртээмжтэй соёлын иж бүрэн хүргэх, үйл ажиллагааны бие даасан, орчин цагийн шинэлэг Соёлын төв болно.

 

    БҮТЭЦ ОРОН ТОО:  Соёлын төв нь дарга, хөгжмийн багш, номын санч, соёлын өвийн  ажилтан, нягтлан болон үйлчлэгч, галч гэсэн 6.5 орно тоотой. 

 

    ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ: Соёл урлаг, музей, номын сангийн үйлчилгээ гэсэн үндсэн 3 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

2025-01-20 09:51:28