АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛЖ, ИХ МОНГОЛ УЛСАА ТУНХАГЛСАНЫ 100 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ХАТГАЛ ТОСГОНД ЗОХИОН БАЙГУУЛСАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
2024-11-27 09:36:20,   1309

     “МОНГОЛ УЛС АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАНЫ ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙ”

УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯРЫН ӨДРИЙН ХҮРЭЭНД:

Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд зохион байгуулагдсан Үндэсний бөхийн барилдаанд

Хатгал тосгоны харьяат сумын заан Д. Пүрэвбаяр түрүүлж, Хатгал тосгоны харьяат сумын заан Ц. Гансүх үзүүрлэж,

Шөвөгт: Хатгал тосгоны харьяат сумын начин Ганзориг, Хатгал тосгоны харьяат залуу бөх Г. Даваабаяр нар шалгарлаа.

 

Дунд шөвөгт: Улаан-уул сумын харьяат Сумын заан Б. Тэмүүлэн , Хатгал тосгоны харьяат Сумын начин С. Батзаяа, Сумын начин Т. Санндаграгчаа, Түнэл Сумын харьяат Сумын начин Б. Эрдэнэсайхан нар шалгарлаа.

Барилдааны засуулаар: Аймгийн цолчин засуул Магван-Эрдэнэ, Шижирбат, Ялалт, Даваабаатар нар ажилалаа.

1924 оны 11 дүгээр сарын 26-ний өдөр Монгол улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халан, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрхзүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан нь Монголын түүхийн асар том үйл явдал болсон өдөр билээ.

Монгол хүн бүрт МОНГОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ТҮҮХТ 100 жилийн ойн БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ

 

2024-11-27 09:36:20