2025 оны 01 дүгээр сараас 2025 оны 03 дугаар саруудын цаг агаарын урьдчилсан төлөв
2024-12-10 14:27:32,   153

ЗӨВЛӨМЖ

Агаарын температур нэг болон хоёрдугаар саруудад нийт нутгаар ОЖД–аас хүйтэн, хур тунадас нэгдүгээр сард нийт нутгаар, хоёрдугаар сард Цэцэрлэг орчмоор ОЖД–аас ахиу байх төлөвтэй байна. Харин 3 дугаар сард агаарын температур болон хур тунадас нийт нутгаар дунджийн орчим байна. Өвлийн саруудад олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас ахиу орох төлөв ажиглагдаж байгаа тул өвлийн бэлтгэлээ эртнээс базаах, цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийн тулд өдөр бүрийн цаг агаарын мэдээг хүлээн авч ашиглахыг зөвлөж байна.

УС ЦАГ УУР, ОРЧНЫ СУДАЛГАА, МЭДЭЭЛЛИЙН ХҮРЭЭЛЭН ЦАГ АГААР, ОРЧНЫ ТООН ЗАГВАРЧЛАЛ, СУДАЛГААНЫ ХЭЛТЭС ХӨВСГӨЛ АЙМГИЙН УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ

2024-12-10 14:27:32