"АЛДАРТ ЭХ"-ийн 1, 2 дугаар зэргийн одон авах эхчүүдийн материалыг 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Нийгмийн бодлогын мэргэжилтэн хүлээн авна.
2024-01-24 09:32:38,   124

АЛДАРТ ЭХ”-ийн 1, 2 дугаар зэргийн одон авах эхчүүдийн материалыг 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Нийгмийн бодлогын мэргэжилтэн хүлээн авна.
☎️Лавлах утас: 80759929

✅БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
1. Эхийн иргэний үнэмлэхийн баталгаажсан хуулбар (е-моngolia лавлагаа байж болно)
2. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний баталгаажсан хуулбар (насанд хүрсэн хүүхэдтэй бол төрсний гэрчилгээний хуулбарыг иргэний үнэмлэхийн баталгаажсан хуулбартай хамт авах, үрчилсэн болон нас барсан тохиолдолд үрчлэлтийн гэрчилгээ, нас барсны гэрчилгээний баталгаажсан хуулбар ирүүлэх)
3. Албан бланк дээр багийн даргын тодорхойлолт
4. Эхийн өргөдөл (гараар бичин, утасны дугаар заавал бичсэн байх) Ерөнхийлөгчийн Тамгын газарт өргөдөл гаргах нь гэж өргөдлийн толгойг бичээд хүүхдүүдээ томоос нь дараалуулан эрхэлж байгаа ажил, сурч байгаа сургуулийг бичнэ.
5. Анкет бөглөх
6. Цээж зураг

АНХААРАХ ЗҮЙЛС:

1. Хамгийн бага хүүхэд нь 1 нас хүрсэн байх (2024 оны 06 дугаар сарын 01-ээс өмнө)

2. Үрчилж авсан, овог нэр сольсон хүүхэдтэй бол овог нэр сольсон, үрчилсэн гэрчилгээг хамт хуулбарлаж баталгаажуулах (3 хүртлэх насанд нь үрчилж авсан байх)

3. Үрчилж авсан хүүхдийн хувьд үрчлэлтийн гэрчилгээ, төрсний гэрчилгээ (төрсний гэрчилгээ нь үрчлүүлсний дараах төрсний гэрчилгээ байна.)

4. Нэгдүгээр зэргийн одон авахаар хүсэлт гаргаж байгаа бол 2 дугаар зэргийн одонгийн үнэмлэхийн хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх

5. Баримт бичгийг гээгдүүлсэн бол лавлагааг ирүүлэх

6. Иргэний бүх бичиг баримтыг нотариатаар баталгаажуулах

2024-01-24 09:32:38