Хатгал тосгоны захирагч агсан Сүрэнгийн Бямбажавын нэрэмжит "Аялал жуулчлалын бүс"-ийн цолгүй залуу бөхчүүдийн тойргийн барилдаан 2024 оны 02 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
2024-02-28 09:31:05,   156

Хатгал тосгоны захирагч агсан Сүрэнгийн Бямбажавын нэрэмжит "Аялал жуулчлалын бүс"-ийн цолгүй залуу бөхчүүдийн тойргийн барилдаан 2024 оны 02 дугаар сарын 24, 25-ны өдөрүүдэд Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Тус барилдаанд "Аялал жуулчлалын бүс"-ийн 8 сумаас 4-н сум буюу Хатгал, Улаан-уул, Баянзүрх, Ханх сумдууд тус бүр 6.н залуу бөхийн бүрэлдэхүүнтэй баг болж оролцов.

Уг барилдаанд хувийн дүнгээр Улаан-Уул сумын залуу бөх Б. Хангайбазар 17-н даваа 1 унаатай түрүүлж,  Улаан-уул сумын залуу бөх Б. Тэмүүлэн 16.н даваа 2 унаатай үзүүрлэв.

III-р байр Хатгал тосгоны Онцгой байдлын  Гал унтраах аврагч 69-р ангийн бөх Б. Цэлмэг 15 даваа 

IV-р байр Баянзүрх сумын залуу бөх Б. Энхжаргал 15 даваатай 

V-р байр Баянзүрх сумын залуу бөх Б. Пүрэвдорж  14 даваатай 

VI-р байр Улаан-Уул сумын залуу бөх Ц. Батмагнай 14 даваатай

VII-р байр Баянзүрх сумын залуу бөх Б. Даваадорж 14 даваатай 

VIII-р байр Баянзүрх сумын залуу бөх Г. Намсрайдорж 12 даваатайгаар тус тус шалгарлаа.

Хатгал тосгоны захирагч агсан Сүрэнгийн Бямбажавын нэрэмжит "Аялал жуулчлалын бүс"-ийн цолгүй залуу бөхчүүдийн тойргийн барилдааны багийн дүнгээр нийт-77 даваатай Улаан-уул сумын баг түрүүлж, 73 даваатай Баянзүрх сумын баг удаалж, 51 даваатай Хатгал тосгоны баг 3-р байранд шалгарлаа.

Хатгал тосгоны захирагч агсан Сүрэнгийн Бямбажавын нэрэмжит "Аялал жуулчлалын бүс"-ийн цолгүй залуу бөхчүүдийн тойргийн барилдааны хаалтын үйл ажиллагаанд зориулсан Аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд Хөвсгөл аймгийн Арбулаг сумын харъяат аймгийн хурц арслан Ганзуурын Батням , Арбулаг сумын харъяат Аймгийн заан Гэсэрийн Бат-эрдэнэ тэргүүтэй  Нийт 32 бөх барилдсанаас 

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын харъяат аймгийн хурц арслан Ганзуурын Батням 5 даван түрүүлж,

Арбулаг сумын харъяат Аймгийн заан Гэсэрийн Бат-эрдэнэ 4 даван үзүүрлэлээ.

Мөн их шөвөгт Хөвсгөл аймгийн Улаан-уул сумын харъяат сумын заан Б. Болд Хөвсгөл аймгийн Улаан-уул сумын харъяат сумын заан Б. Баттүвшин нар амжилттай барилдаж шалгарлаа.

"Аялал жуулчлалын бүс"-ийн 21 удаагийн барилдаан 2025 онд Хөвсгөл аймгийн Ханх суманд зохион байгуулагдана.

 

 

2024-02-28 09:31:05