“Шишгэд бүс”-ийн ИТХ, ЗДТГ-ын ажилтан , Албан хаагчдын уулзалт, “Урлаг, спортын наадам”-2024
2024-05-14 14:55:52,   95

“Шишгэд бүс”-ийн ИТХ, ЗДТГ-ын ажилтан , Албан хаагчдын уулзалт, “Урлаг, спортын наадам”-2024Хөвсгөл аймгийн Улаан-уул суманд 05 дугаар сарын 10.11-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Уг наадамд Шишгэд бүсийн 8 сумаас Арбулаг, Баянзүрх, Улаан-уул, Рэнчинлхүмбэ, Цагааннуур, Хатгал тосгон 6 сумын баг тамирчид спортын 6, урлагын 6 төрлөөр өрсөлдөж аваргаа тодрууллаа.
Нийт багийн нийлбэр дүнгээр Улаан-уул сум 27 оноогоор тэргүүн байр,
Хатгал тосгон 28 оноогоор дэд байранд шалгаран шилжин явах цомыг авч ирэх жил буюу 2025 онд Шишгэд бүсийн төрийн албан хаагчдын урлаг спортын наадмыг Хатгал тосгондоо зохион байгуулахаар боллоо.
Баянзүрх сум 32 оноогоор гутгаар байранд шалгарлаа.
Жич: багийн нийлбэр дүнг бага онооны системээр гаргасан.

Хамтран оролцсон ХУТХГХЗ-ны төрийн албан хаагчиддаа баярлалаа.

Хатгал тосгоны захирагчийн ажлын алба
Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа

2024-05-14 14:55:52