ХАТГАЛ ТОСГОНЫ ЕБС-ИЙН 320 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ, СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО.
2024-04-23 10:03:16,   18

АХГС-тай Хатгал Ерөнхий боловсролын сургууль-ийн ахлах сургуулийн 320 хүүхдийн сургууль, спорт заалны барилгын тендэрт Н.Энхтөр захиралтай “Энх бизнес өгөөмж” ХХК шалгарч, барилгын ажил ийнхүү эхэллээ. 

 

Шав тавих ёслолд Мөрөнгийн хүрээ Гандандаржайлин хийдийн хамба лам Д.Хоролбат, түүний шавь нар, Н.Энхтөр захиралтай “Энх бизнес өгөөмж” ХХК-ийн хамт олон, Хатгал тосгоны захирагч А.Баттүшиг, ЗАА-ы мэргэжилтнүүд, сургуулийн ахмад багш, ажилчид, 780 сурагч оролцлоо. 

 

Сургуулийн шинэ барилгын ажлын зураг төсөв, холбогдох баримт бичгийг судлах, боловсруулах ажлыг хичээл зүтгэл гаргаж хийсэн тус сургуулийн өмнөх удирдлагууд, хамт олон, 2024 оны төсөвт суулгахад шат шатанд нь асуудлыг тавьж илэрхийлж, санаачилгатай ажилласан Хатгал тосгоны захирагч А.Баттүшиг танд болон, ЗАА-ы мэргэжилтнүүд, төсөвт суулгахад дэмжлэг үзүүлсэн Хөвсгөл аймгийн удирдлагууд, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан нартаа талархал илэрхийлье! 

 

Манай сургуулийн барилгын ажлыг гүйцэтгэх “Энхбизнес өгөөмж” ХХК нь 2014 онд байгуулагдсан. Манай компаний хат олон барилга угсралт, засварын ажлыг гүйцэтгэхдээ графикийн дагуу хугацаанд нь чанарын өндөр түвшинд нийцсэн материал, түүхий эд, дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж авч ашиглан өндөр бүтээлтэй, үр дүнтэй ажиллахыг эрхэм зорилгоо болгон ажиллаж байгаа юм байна. 2014 оноос эхлэн төр захиргааны болон нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Боловсролын ерөнхий газар, хувийн хэвшлийн үйлчилгээний газруудын урсгал болон их засварын ажлуудыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн ажилласан байна. 

 

 

 

 

 

 

 

2024-04-23 10:03:16