ОДОН ОРОН ГЕОФИЗИКИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ХАТГАЛ САЛБАР АЛСЫН ХАРАА, БАЙГУУЛЛАГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
2024-03-19 17:17:21,   140

                                                                       АЛСЫН ХАРАА:

                                            ХОЙД БҮС НУТГЙИН ГЕОФИЗИКИЙН СУДАЛГААНЫ ТӨВ
                                                                       ЭРХЭМ ЗОРИЛГО:
Монгол орны нутаг дэвсгэрийн газар хөдлөлтийн горим, идэвхжилтийн судалгаа, станцын тасралтгүй хэвийн үйл ажиллагаа, мэдээлэл бүрдүүлэлтээрээ Монгол орны газар хөдлөлт болон Дэлхийн геофизикийн шинжлэх ухааны мэдээллийн сан хөмрөгт хувь нэмрээ оруулах, орон нутаг дахь эрдэм шинжилгээний тэргүүний байгууллага байх.

                                                                       ҮЙЛ АЖИЛЛАГАА

Хатгал салбар  2024 оны байдлаар Эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан, ЭШТА, ИТА , станцын харуул нийт 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр 24 цагийн үйл ажиллагаагаа явуулж Одон орон геофизикийн хүрээлэнд (ООГХ) илгээх, Газар хөдлөлт, цөмийн тэсэлгээ, уул уурхайн тэсэлгээний бүртгэлийг   жилд  8760 цаг, сейсмограмм мэдээ 9125 Мбайт /өдөрт 25Мбайт/, станцын техник ажиллагааны мэдээллийг жилд 365 файлаар илгээн газар хөдлөлтийн боловсруулалт хийж  архивт хадгалан мэдээллийн сан бүрдүүлж  эрдэм шинэжилгээний ажилд хувь нэмрээ оруулан ажиллаж байна. Орон нутгийн иргэд, засаг захиргааны байгууллагыг мэдээллээр хангаж байна.
Үүнд: Эрхлэгч  П.Даваадалай, инженер  Д.Нямжаргал,  Эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан Э.Уранболор, Эрдэм  шинжилгээний туслах ажилтан Б.Жамъянжав, Н.Ням-Очир, хээрийн станцын харуул Б.Ганболд нар  ажиллаж байна.

                                                                     ХӨВСГӨЛИЙН ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ИДЭВХЖИЛ

2021 оны 1 дүгээр сарын 12–ны 05 цаг 32 минут 56 секундэд (Улаанбаатарын цагаар) Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун урагш зүгт 26 км зайд Хөвсгөл нуурт магнитуд нь 6.5-тай хүчтэй газар хөдлөлт болсон. Тус газар хөдлөлт нь голомтондоо VII-VIII баллын хүчтэй чичирхийлэл үүсгэсэн ба Хөвсгөл аймгийн бүх сумд, Ховд хот, Завхан, Увс, Хэнтий, Сэлэнгэ, Дархан, Орхон-Уул, Улаанбаатар хотын ард иргэд мэдэрсэн байна. Үүний давтан
хөдлөлттүүд олон тоогоор болж 2021 онд нийт 94452 удаагийн давтан хөдлөлт болсноос 3.5 магнитудаас дээш хүчтэй хөдлөлт 225 удаа бүртгэгдсэн. Газар хөдлөлтийн идэвжжилтэй холбоотой Хөвсгөл нуур тойрсон газар хөдлөлтийн чичирхийлэл бүртгэх нүүдлийн /HAO1, HAO2, HAO3, HAO4/ станцуудыг ООГХ-н 2021 оны 01 сард суурилуулж дата мэдээллийг судалгаанд ашиглаж байна. Мөн Одон Орон Геофизикийн Хүрээлэнгээс Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд 2021 оны 10 дугаар сард газар хөдлөлт бүртгэх өргөн зурвасын станц /TSAM/ шинээр байгууллаа.

                                                                             БАЙГУУЛЛАГЫН АМЖИЛТУУД

. 2011-2016 онуудад тус байгууллага “Эрүүл ажлын байр” эрүүл тохь тухтай орчин бүрдүүлж эрүүл мэндийг дэмжигч байгууллага 1, 2, 3 дугаар зэрэглэлийн шалгуурыг хангаж “Гэрчилгээ” авч байсан. Мөн 2014 оны ажлын үзүүлэлтээр орон нутагтаа сумын шилдэг байгууллагаар шалгарч “Өргөмжлөл” хүртсэн. 2016 онд тус станцын байранд өргөтгөл буюу тэжээлийн өрөө хийх ажлыг Хүрээлэнгийн дэмжлэгтэйгаар Хатгал салбарын хамт олон өөрийн хүч бололцоогоор хийж гүйцэтгэсэн.

 

2024-03-19 17:17:21