Үндсэн цэс
- Нүүр
- Сумын тухай
- ИТХ
- Засаг дарга
- ЗДТГАЗАР
- Мэдээ
- Хууль эрх зүй
- Ил тод байдал
- Байгууллагууд
ТҮҮХЭН ТОВЧОО
БНМАУ-н СНЗ-ийн 1973 оны 5 дугаар сарын 13 өдрийн 175 дугаар тогтоолоор ШУА-ийн Физик Техникийн Хүрээлэнгийн Газар хөдлөлийг судлах төвийн харьяанд 1976 ондХөвсгөл аймгийн Хатгал хот дахь Газар Хөдлөлтийг Судлах “Хатгал “ Станц нэртэйгээр байгуулагдсан.
1975 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ШУА-ийн Физик Техникийн Хүрээлэнгийн Газар хөдлөл судлах төвийн дарга И.Балжинням, инженер Н.Цэвэлсүрэн нар ирж “Хатгал” станцыг Хотын намын хороо, Захиргаа, Авто тээврийн 24-р баазтай хамтран ярилцаж үндсэн суурийг ”Дунд толгой”-н өвөрт тавьсан юм. Орон сууцыг авто тээврийн 24-р баазаас гэрээний журмаар хэлэлцэн тохирч, Алаг-Эрдэнэ сумын “Хөгжил” нэгдлийн тээвэр бригадын складбайсан шавар шургааг холимог байшинг авч хэрэгцээний дагуу өрөө тасалгаа гаргаж, ЗХУ-д үйлдвэрлэсэн газар хөдлөл мэдрэгч SM-2 дүүжин, RSM-2 регистер, M4-2, КРШ-2 төрлийн хянах самбар, Коллиматяр буюу гэрэлтүүлэгч, П.Б.ТО хронометр, ВGА-6, ВGА-10 шулуутгагч, VEF-206 хүлээн авагч, Секундометр, шүлтийн 3 ээлжийн аккумлятор, фото цаас, төрөл бүрийн реактивууд нарийн мэдрэмтгий багаж тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон. Ажиглагч эрхлэгч Н.Дэмбэрэл, ажиглагчаар Т.Бат-Эрдэнэ, Х.Мягмарсүрэн нарын 3 хүний орон тоотойгоор түр байгуулагдаж 1975 оны 12 дугаар сарын 1 өдрөөс эхлэн ажиглалт судалгааг туршилтын журмаар хийж байгаад 1976 оны 4 дүгээр сараас эхлэн анхны станцын эрхлэгч Д.Мандшир, ажиглагч С.Наранцэцэг, Н.Нанзад гэсэн орон тоотойгоор 24 цагийн үйл ажиллагаа явуулж жил тутам 730-732 ш сейсмограммд боловсруулалт хийж байв. 2015 онд Монгол Улсын ЗГ-ын газрын 2015 оны 1 дүгээр сарын 26 –ны өдрийн 27 дугаар тогтоолоор бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөнд орж Одон Орон Геофизикийн Судалгааны Төвд орон нутаг дахь 12 салбар нэгтгэгдэж Одон Орон Геофизикийн Хүрээлэн болсон ба манай салбар “Одон Орон Геофизикийн Хүрээлэнгийн Хөвсгөл аймаг дахь Хатгал салбар” нэртэй болсон.