Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн даргын 2025 оны 02 дүгээр сарын 17-ны өдрийн 02 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг 2025 оны 02 дугаар сарын 21 -ний өдөр Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд ажиллалаа.
2025-02-21 22:00:00,   562

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн даргын 2025 оны 02 дүгээр сарын 17-ны өдрийн 02 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг 2025 оны 02 дугаар сарын 21 -ний өдөр Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд ажиллалаа.


       Ажлын хэсгийг Төрийн албаны зөвлөлийн гишүүн референт Г.Галбаяр ахалж, гишүүдэд Эрүүл мэндийн яамны шинжээч Хандармаа , Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Бодлого төлөвлөлтийн газрын хэлтсийн дарга Б.Ууганбаяр, Онцгой байдлын ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн дарга Батжаргал , аймгийн татварын газрын дарга Д.Хуншагай нарын бүрэлдэхүүнтэй ажиллав.


       Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагч А. Баттүшиг ЗАА-ны дарга Ч. Батбаяр болон төрийн байгууллагын 200 гариу алба хаагч нартай уулзалт хийж, удирдамжийн агуулга, Төрийн албаны хууль тогтоомж, төрийн албаны шинэтгэлийн бодлого болон төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаа, хүний нөөцийн удирдлагын шийдвэрт хяналт, шалгалт хийж, зөвлөн туслах ажлын талаар дэлгэрэнгүй танилцуулж, санал солилцов.


          Хатгал тосгоны захирагчийн ажлын алба

2025-02-21 22:00:00