Хатгал тосгон 2024 оныг "Хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих" нэрлэсэн жил болгон зарлаж нээлтийн үйл ажиллагааг 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр зохион байгууллаа
2024-02-29 21:52:06,   228

Хатгал тосгон 2024 оныг "Хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих" нэрлэсэн жил болгон зарлаж нээлтийн үйл ажиллагааг 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр зохион байгууллаа.

✅Уг арга хэмжээнд Хатгал тосгоны удирдлагууд, иргэд олон нийт, урилгаар аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Цагдаагийн газрын мэргэжилтнүүд сургалт, мэдээллийг эцэг, эхчүүд болон хүүхдүүдэд нийт 400 гаруй хүнийг хамрууллаа.

Оролцогч эцэг, эх, асран хамгаалагч нарт “Хүүхдийн эрхийн зөрчлийн өнөөгийн нөхцөл байдал, анхаарах асуудал”, "Гэр бүлийн харилцаа" сэдвийн хүрээнд гэр бүлийн эерэг харилцааг эрхэмлэх, хүүхэд, өсвөр үеийнхнийг гэмт хэрэг, зөрчилд холбогдох, хохирогч болохоос урьдчилан сэргийлэхэд эцэг, эхчүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, хүүхдэдээ тавих хараа хяналтыг сайжруулах шаардлагатай байгааг анхаарууллаа.

ЕБС-ийн сурагчдад "Эерэг харилцаа, хандлага" сэдвийн хүрээнд сурагч бүр өөртөө итгэлтэй, бүтээлч сэтгэлгээтэй, түүх, соёлоо дээдэлдэг, нийгмийн идэвхтэй иргэн болж төлөвших, бусдад эерэг хандлага түгээхийг уриаллаа.

Мөн Хатгал тосгоны Хамтарсан багийн үйл ажиллагаатай танилцаж, зөвлөн тусалж ажиллалаа.

Нэрлэсэн жилийн нээлтийг сум, орон нутгаа түүчээлэн өргөн цар хүрээтэй зохион байгуулж ажилласан Хатгал тосгоны захирагчийн алба, ЕБС, СӨББ-ийн хамт олонд ажлын амжилт хүсье.

#Нэгдүгээрт_Хүүхэд

#хүүхдийн_асуудал_хүн_бүрт_хамаатай

2024-02-29 21:52:06